Тэнгэр шүтлэг ба хээний язгуур
Монголчуудын ертөнцийг үзэх үзлийн гол цөм нь тэнгэр шүтлэг байв. Хүннүгийн үеэс улбаатай тэнгэр шүтлэг Чингис хааны үед улам бэхэжсэн. Тэнгэрийг асар их хүч, орон зай, сэтгэлийн уужим ухааны бэлгэдэл хэмээн ойлгож байсан нь монголчуудын сэтгэлгээ, соёлын суурь болжээ.
Эртний монголчууд аянга, цахилгаан, гал зэргийг асар их хүчтэй шүтээн хэмээн үзэж, ялангуяа галыг ариун, хамгаалах шинжтэй шүтээн болгон тахиж иржээ. Наадам, зан үйл, аян замын өмнө болон дараа галд мөргөж, амар амгалан, эрүүл энхийг ерөөдөг уламжлал тогтсон.
«Гал бол хамгийн ариун зүйл бөгөөд бүхнийг ариутгагч хүч»